Бүрэн хэмжээний Hummer H2 энэхүү загвар нь 2006 оны сүүлээс General Motors компанийн хамгийн хүнд, байлдааны зориулалт бүхий жийп болох Hummer H1 HUMMWV-998 үйлдвэрлэлээс хасагдсанаар түүний байр суурийг эзлэх болсон юм.
H2 нь хамгийн анх 2002 оноос H2 Military гэсэн загвараар Chevrolet Tahoe/GMC Yukon-ийн GMT840 суурин дээр үйллдвэрлэгдэн гарсан байна.
2003 оноос SUT (Sport Utility Track) гэсэн хувилбараар H2 pickup гэсэн ачаатай загварыг үйлдвэрлэж эхэлжээ.
Хэмжээ томтой хүнд жинтэй энэхүү жийпний борлуулалт төдийлөн өргөжиж чадаагүй юм.
Хамгийн их борлуулалттай жил болох 2003 онд 41.4 мянган ширхэг борлуулагдсан бөгөөд 2006 онд 17.1 мянган ширхэг, дунджаар жилд 23.2 мянган ширхэг борлуулагдаж байсан юм.
Өргөн урт салоны урд хэсэгт нарийн урт шаргал хослолтой хянах самбар, үнэтэй завины гар хааз шилжүүлэгчийг санагдуулам Г хэлбэрийн никельтэй автомат хурдны хайрцгийн шилжүүлэгчтэй болжээ. Арын суудлын хэсэгт аяганы суурь, бичиг хэрэг хийх тавиур байх бөгөөд захиалгаар DVD тоглуулагч тавих юм байна.
Люкс хувилбарт арьсан суудал, руль дээрх удирдлага, 8 янзаар тохируулах цахилгаан удирдлагатай урд суудалтай. Мөн 2 тусдаа тохируулгатай эйркондишн, хаалганы төв түгжээ, хоолойн удирдлагатай утасны систем, суудал халаагч бууж суух үед намсах жоочийн суудал зэрэг тоноглолуудтай. Харин Advanture хувилбар нь оффроад тоноглолуудтай.
Цохилтын хүчийг зөөлрүүлж шингээх гидр хамгаалалттай хүчирхэг бөх бат рам болон урт явалттай амартизатор, урд талдаа саваан хөшүүргэн тэнхлэг, хойд талдаа Chevrolet Tahoe-гоос авсан пүрштэй бөгөөд ачаанаас хамааран кузовын өндрийг тогтмол нэг хэмжээнд барих хийн тохируулагч систем байдаг.
Энэ хурдны хайрцгийн онцлог нь энгийн замаар явах үед хүчийг 40:60 харьцаатай төв дифференциал түгжихгүйгээр хуваарилах ба халтиргаатай замд 50:50 харьцаагаар хуваарилна. Замгүй хүнд нөхцөлд хүндрүүлэгч болон хойд дифференциалыг Elocker систем түгжиж өгдөг.
325 морины хүчтэй 6 литрийн багтаамжтай V8 Vortec 6,000 болон 2008 оноос 393 морины хүчтэй 6.2 литрийн багтаамжтай V8 Vortec 6,200 гэсэн хөдөлгүүртэй.
2008 онд хэсэгчилсэн сайжруулалтаар салоны дотор талыг сайжруулж илүү тухтай суудал, 3-р эгнээний суудал хийж,хажуугийн болон толгойн хамгаалалт, тотворжуулах StabiliTrak систем, шинэ 6.2 литрийн хөдөлгүүр, 6 шатлалтай Hidra-Matic 6L80 загварын автомат хурдны хайрцаг тавьсний дээр чиргүүл чирэх чадлыг 3.62 тонн хүртэл нэмэгдүүлжээ.