Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дурсамж сэргээх PumpBEATS тоглолт болоход НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ

ikon.mn
2016 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хип хопын уугуул хамтлагууд болох Хар Тас, Moн-Та-Рэп, Mr.Doggs болон Татар хамтлагууд эргэн тайзнаа нэгдэн маргааш буюу 1/22-нд Crocus Event Hall-д PumpBEATS тоглолтоо хийх гэж байна.

Бага, залуу доргио насны дурсамжийг агуулсан хит дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч фенүүдийнхээ цангайг тайлж, дурсамжийг нь сэргээх гэж байна.

90 болон 2000 оны залуусыг жинхэнэ утгаар нь доргиож байсан та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болох Бүрхэг тэнгэр, Хар Тас хаа ч явсан сийхгүй, Тэнгисийн эрэг дээрх 247, Танилцъя охин, Анхны шөнө, Охин заяа, Дурсамж, Бороо гэх мэт домог болсон бүх дуунуудаа нэгэн доор дуулж бут авахаар төлөвлөжээ.

 

Мөн урилгаар Gee, Desant, JaCool, Gennie, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн MeKh ZahQ, Show girls, Ai4mr production болон Улаан туг хамтлагууд оролцож ах нартаа болон үзэгч фенүүддээ хүндэтгэл үзүүлнэ.

 

Энэ доргио үдэш үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэхээр DJ Zaya, DJ Chin нар тоглолтын хэмнэлийг удирдан явуулах юм байна.

Тасалбарыг www.easyticket.mn ээс онлайнаар мөн 1900-1188-аар захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой байгаа юм байна.