Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

70 жилийн дараа Гитлерийн “Mein Kampf” дахин хэвлэгдэж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

1923 онд Германы засгийн газрыг унагаах гэсэн оролдлогын улмаас есөн сар шоронд хоригдох үедээ Адольф Гитлер “Mein Kampf” буюу “Миний тэмцэл” бүтээлээ бичиж байжээ.

1924 онд хэвлүүлсэн түүний анхны хэвлэл 12 маркийн үнэтэй байсан ба Германчуудын анхаарлыг төдийлөн татаагүй байна.

Дараа нь нацистууд уг номыг илүү сайжруулж дахин хэвлүүлсэн бөгөөд 1933 онд Гитлер канцлерь болж уг номоо улам идэвхтэй түгээн дэлгэрүүлжээ. Тэр үед Гитлер шинээр гэрлэсэн хос бүрт уг номоо үнэгүй өгч, засгийн газар зардлыг нь даадаг байсан байна.

Энэ бүх борлуулалтаас Гитлер 10 хувийн рояалти авдаг байсан нь оргил үедээ жилд $1 сая хүрч байсан нь одоогийн ханшаар $12 сая юм.

1939 онд гэхэд Гитлерийн бүтээл 11 хэлэнд орчуулагдаж, дэлхий дахинд 5,200,000 хувь борлуулагдаад байв.

Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ номын зохиогчийн эрх Бавари мужийн мэдэлд шилжсэн бөгөөд эрх эзэмшигч нь дахин хэвлүүлэхийг хориглодог байсан юм.

Тэгвэл 70 жилийн дараа энэхүү өмчлөх эрх дуусгавар болсноор дахин хэвлэх эрх нээгджээ.

Өнгөрсөн Баасан гарагт Мюнхен хотын Орчин үеийн түүхийн хүрээлэнгээс “Mein Kampf” номыг $64-ын үнэтэйгээр худалдаанд гаргалаа.

2,000 хуудас бүхий энэ хэвлэлтэнд 3,500 орчим эрдэм шинжилгээний тайлбар дагалдсан гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider