Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ СУРАХ 4 АРГА

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний амьтнаас ялгагдах нэг гол шалгууруудын нэг бол яах аргагүй хариуцлагаа хүлээж чаддаг байх гэж би боддог.

Юу ч хийсэн, ямар ч зүйл хийсэн бай хийсэн үйлдэлийнхээ үр дагавар буюу хариуцлагыг эерэг, сөрөг гэж ялган авч үзэлгүй хүлээж чаддаг байна гэдэг маш чухал. Хүний бүх л үйлдэл, үйл хөдлөлийн араас хариуцлага байнга дагадаг бөгөөд үүнийг үгүйсгэх эсвэл үүнээс зугтах ямар ч аргагүй.

Өнөөдөр та нэг мод огтолж хаяахад маргааш тэр модны ачаар амьдарч байсан бүх л амьд ертөнц өвс ургамал болон шавьж устах ба ингэснээр байгалын тэнцвэрт байдал алдагддаг. Ингээд л та ирээдүйд цэвэр агаараар амьсгалах тэр боломжоо хороож байна бүр цаашилбал та цэвэр агаар бага байна гэж гомдоллох ямар ч эрхгүй болно гэсэн үг. Гэхдээ хэрвээ та энэ гарах үр дагаварыг олж харж чадаж хариуцлагаа ухамсарлаж чадвал өнөөдөр огтолсон модныхоо хажууд дахин нэг үр тарих хэрэгтэй. Энэ бол хариуцлага.

Хэрвээ энэ дэлхий дээрхи бараг 7 тэрбум хүмүүс маань хариуцлагаа ухамсарлаж чаддаг болвол бидний амьдарч буй энэ цэнхэр дэлхий маань ямар их өөр байх бол? Дайн дажингүй, өвчин зовлонгүй,хэрүүл зодоонгүй, энх тайван эрүүл саруул тийм л дэлхий бий болох байх гэж бодож байна.

Тэгэхээр яаж хариуцлагатай байдаг болох вэ? Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан авир, бодсон бодол тань таньд үргэлж ямар нэг дагаварыг авчирч байдаг бөгөөд хариуцлагатай хүн тэр үр дагаварыг хүлээх чадвартай байдаг.

Ингээд хэрхэн хариуцлагатай ухамсартай хүн байж болох вэ гэдэг талаар хэдэн зүйл хэлье.

1. Ямар нэг шалтгаан тоочих эсвэл бусдад буруугаа өгөх гэж оролдох гэдэг бол ухамсаргүй хүний шинж. Өнөөдөр их хичээлтэй байхад чинь найз чинь уулзъя гэхэд уулзаад хичээлээ хийж чадаагүй бол маргааш нь шалгалтаа муу өгчөөд тэр найзыгаа буруутгана гэдэг бол утгагүй зүйл.

Учир нь хэрвээ та учир байдлаа тайлбарлаад хичээлээ хийж болох байсан шүү дээ. Тиймээс энэ бол таны өөрийн тань л ухамсар бас хариуцлага.

 Ямар нэг шалтгаан тоочих эсвэл бусдад буруугаа өгөх гэж оролдох гэдэг бол ухамсаргүй хүний шинж. 

2. Хэрвээ ямар нэг зүйл болсон бол та тэр зүйлийг л өөртөө бий болгосон бөгөөд та бол тухайн нөхцөл байдлыг үүсгэн бий болгосон хүн болохоос биш та бол огтхон ч хохирогч биш.

Хэн ч таныг тухайн нөхцөлд аваачаагүй гагцхүү та л өөрөө аваачсан. Тиймээс шалтаг хайж байхын оронд тухайн нөхцөл байдлаасаа гарах арга замыг хайж сурах хэрэгтэй.

3. Үүрэг даалгавараа гүйцэлдүүлж чадахгүй байх вийдээ эсвэл хэрвээ бүтэхгүй бол би ч өнгөрлөө дөө гэх мэт эдгээр айдсаасаа салах хэрэгтэй.

Аливааг хийгээгүй оролдоогүй бүтээгээгүй эсвэл хичээгээгүй байж гарах үр дагаварыг нь сөрөгөөр таамаглах нь таны өөртөө итгэх итгэлийг чинь бууруулж улмаар таныг бүтэлгүйтэл рүү түлхэх болно. Тиймээс ямар ч үр дагавар гарсан хариуцлагаа хүлээж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай ингэснээр таны ажил улам амжиллтай байх болно.

4. Багаар ажиллах тохиолдолд эсвэл хэн нэгэнтэй хамтарч ажиллах тохиолдолд тэр ажилдаа өөрийнхөө оролцох үүрэг хариуцлагаа сайн тооцох хэрэгтэй. Ингэснээр та өөрийнхөө хариуцлагыг хавьгүй илүүгүйгээр хүлээж чадах ба энэ нь эргээд багын чинь ажилд ч эерэг нөлөө үзүүлэх болно.

Хариуцлагаас зайлсхийх гэдэг боломжгүй зүйл. Та өнөөдөр ямар нэг ухамсаргүй үйлдэл хийлээ гэхэд түүний чинь үр дагавар таньд маргааш нь нөгөөдөр нь, магадгүй ирээдүйд 10-20н жилдээ эсвэл бүр ирээдүйн үр хүүхэд хойя үед чинь хүртэл сөргөөр нөлөөлөхийг хэн ч үгүйсгэхгүй.

Тиймээс ухамсарт хүн та аливааг хийхээсээ, хэлэхээсээ, шийдвэрлэхээсээ өмнө гарах үе дагавар болон хүлээх харицлагаа ганцхан удаа ч гэсэн нухацтай бодож байгаарай.

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com