ОХУ-руу визгүй зорчдог болсноос хойш манай улсын иргэд хойд хөршийг олноороо зорих болсон.
Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын Цагдаагийн газрын ажлын уулзалт болсон байна. Тодруулбал, сүүлийн үед тус улсад зорчиж буй монгол иргэд гэмт халдлагад маш их өртөх болсон.
Өөрөөр хэлбэл, Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг , солилцож байх тохиролцоонд хүрсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!