Eurostat-ын сүүлийн тоо баримтан дээр тулгуурлан Европын улсуудад хэдэн дүрвэгч орогнох хүсэлт гаргаад байгааг харуулсан график бүтээжээ.
Эндээс харвал хамгийн олон буюу 35,455 дүрвэгч Германд орогнох хүсэлт илгээгээд байна. Герман орон энэ жил 800,000 дүрвэгч хүлээж авахаар төсөөлж байгаа гэнэ.
Үүний дараа Унгар орж байгаа нь тус улс Шенгений бүсийн нэвтрэх эхний цэг болж байгаатай холбоотой.
Харин 100,000 иргэнд ноогдох дүрвэгчдийн тоогоор Швед улс тэргүүлж байна. Шведэд энэ харьцаа 5.7 байгаа юм.
Одоогоор Герман, Франц улсууд Европын улс бүр дүрвэгч хүлээж авах квоттой болохыг уриалаад байна.
Их Британи дүрвэгч хүлээж авахдаа тун дурамжхан байгаа бөгөөд өнгөрсөн Баасан гарагт л Дэвид Камерон нэмж 1,000 дүрвэгч авахаа зарлажээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!