Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Халх сурын харваа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Сурын талбайд эхэллээ.
Энэ жилийн Халх сурын харваанд нийт 350 харваач оролцож байгаа бөгөөд 250 гаруй эрэгтэй, 90 гаруй эмэгтэй байгаа аж.
Халх сурын харвааг дотор нь хана, хасаа хэмээн ангилна. Хана харваа нь 60 хасаатай, Хасаа харваа нь 30 хасаатай аж. Харваачид хана болон хасаа харваанд тус бүр 20 сум тавих юм байна.
СУРЫН ТАЛБАЙГААС БЭЛДСЭН ФОТОГ ТАНД ХҮРГЭЕ
Гэрэл зургийг Д.Эрдэнэцэцэг/iKon.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!