ФОТО: Хүүхдээ хөхөөр хооллох урлаг
Гэрэл зурагчин Иветта Айвенс олон нийтийн газар хүүхдээ хөхөөр хооллохыг хэвийн үзэгдэл болгохыг хүсдэг нэгэн.
Тиймээс тэр янз бүрийн газар орчинд хүүхдээ хөхүүлж байгаа эхчүүдийн зургийг буулгаж уран бүтээл туурвижээ.
Хоёр хүүхдийн эх тэр том хүүгээ гурван нас хүртэл нь хөхүүлж байсан гэнэ.
“Сүмд, үдэшлэг дээр, фермерийн зах дээр, дизайнерын дэлгүүрт гээд хаа таарсан газраа би хүүхдээ хөхүүлдэг байсан. Хүүхэд нь хөхөхийг хүсэхэд эх хүн хэзээ ч татгалзах ёсгүй гэж би боддог. Хүүхдүүд болон ээж нар л хэзээ хөхөх, хөхүүлэхээ мэддэг байх нь зөв. Бусад зүйлс нөлөөлөх ёсгүй” гэж Иветта хэлж байна.
Эх сурвалж: ivetteivens.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
