Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар "Нью Йорк Таймс" сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа.
Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр өнөөгийн Монгол Улсын хөгжилд орчин үеийн техник технологиос гадна чадварлаг боловсон хүчин чухал үүрэгтэйг ярилцлагын үеэр онцолсон юм.
Манай хөрш Орос, Хятад хоёр улс далайд гарцтай, нэг нь түүхий эд нийлүүлэгч, нөгөө нь томоохон худалдан авагч. Тиймээс хоёр хөршийнхөө далайн гарцыг ашиглаж гуравдагч зах зээлд гарах, бусад улсыг холбох гүүр, олон улсын бизнесийн төв болох сонирхолтой ажиллаж байна.
Эдийн засаг, бизнесийн хөгжлийг урагшлуулахын тулд хөрөнгө оруулагчдад гадаад, дотоод гэж ялгалгүй тэгш нөхцөл тавьж бизнес эрхлэх таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх хөрөнгө оруулахад харилцан ашигтай ажиллах боломжийг бий болгохын төлөө Засгийн газар ажиллаж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд ч Монголын эдийн засгийн хэтийн төлөвийг эерэгээр үнэлж байгааг энэ үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!