Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр баталсан "Жолоочийн түр зөвшөөрөл"-ийг тавдугаар сарын 25-наас үнэмлэхээ үрэгдүүлсэн жолооч нарт олгохоор хэвлэж байна.
ЦЕГ-ын Лицензийн төв тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хугацаанд нь /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон үед/ олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн үед жолоочийн түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу 3 сар хүртэлх хугацаагаар түр олгож болно.
Жолооны үнэмлэх хэвлэгдэн гарах хүртэл буюу 3 сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд жолооны үнэмлэхээ авахдаа түр зөвшөөрлөө хураалган авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг /Ажлын өдрүүдэд ажлын цагаар/ 70006996 утсаар лавлана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!