Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийдлээ.

Хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт илтгэлдээ,

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг
  • Хөгжлийн Банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг
  • Гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг
  • Төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг
  • Бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан тухай дурдсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Засгийн газрын гишүүд болон холбогдох ажилтнууд хариулт өгч, зохих тайлбарууд хийгдсэн юм.

Ингээд гишүүд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан Засгийн газрын гишүүд, холбогдох ажилтнуудаас асуулт асууж, тодруулга авсны дараа байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм.

Харин санал хураах болоход хуралдаан даргалагчийн зүгээс завсарлах цаг болсныг мэдэгдээд хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдуулахаар түр өндөрлүүлсэн бөгөөд үдээс хойших хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороо руу шилжүүллээ.