Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашяны Монгол хээ, угалзаар гоёсон даашинз

Б.Ану
2015 оны 5 сарын 7
iKon.MN
 

Цуутай хүүхнүүд хувцаслалтаараа бие биенээсээ давж гарах гэсэн өрсөлдөөн улам л сонирхолтой болсоор байна.

Шоу ертөнцөд алдартай бүсгүйчүүдийн гоёл улам л сүржин, этгээд болж зарим нэг нь удалгүй шалдан явах нь холгүй болсон гэлтэй.

Бие биенээсээ давах гэсэн, бусдын анхаарлыг хэт татах гэсэн хүслээсээ болж тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, олон нийтийн сүлжээгээр ч шоглуулах нь их.

Хамгийн сүүлд шоу ертөнцөд дуулиан тариад байгаа даашинзуудын тухай буюу “Met Gala 2015”-ын улаан хивсний ёслолын гоёлуудын тухай мэдээлэл хөвөрсөөр байна.

Бионси, Женнифер Лопес, Ким Кардашяны даашинзнууд загварын хувьд ойролцоо ч үнэхээр гайхалтай загварууд байсан талаар гадны хэвлэлүүд бичсээр байгаа юм.

Харин дуучин Рианна, жүжигчин Сара Жессика Паркер нарын хувцаслалтыг одоо хүртэл хүмүүс гоочилсоор л байна.

 
 

 

Эдгээр цуутай бүсгүйчүүдийн даашинзнаас нэгэн онцлох загвар нь Ким Кардашяны нэвт гэрэлтдэг торон цагаан даашинз байлаа. Түүний даашинзанд Монголын уламжлалт хээ, угалзыг нэлээд ашигласан байгааг та бүхэн харж байна.

 

Монголын хээ угалзуудыг шигтгэсэн энэхүү даашинз нь загвар зохион бүтээгч Петер Дундасын бүтээл ажээ.