ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг маргааш Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09:00 цагаас шүүхээр хурлын тов нь гарчээ.
Дээрх нэр бүхий хүмүүсийн хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болсон байна. Тодруулбал, Н.Түмэндэмбэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутган шүүх аж.
Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!