Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Хималайн уулсыг нүхлэн төмөр зам тавина

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И одоо Төвөдийн Лхаст хүрээд байгаа төмөр замын шугамыг Хималайн уулсыг нүхлэн Балбын нийслэл Катманду хүргэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр одоо байгаа Цинхай-Төвөдийн төмөр замыг дахин 640 орчим км-ээр сунгана.

Төмөр зам тавьснаар дэлхийн туулахад хамгийн хэцүү газар нутагт зам тээврийг сайжруулж бүс нутаг дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлэх гэнэ.

Далайн түвшнээс дээш 8,000 метрээс илүү өргөгдсөн дэлхийн 14 оргилын 8 нь энд байдаг ба түүхийн турш улс үндэстнүүдийн хооронд соёлын болон харилцааны томоохон хаалт болж байсан юм.

Балба улс нь түүхэн талаасаа Энэтхэгийн нөлөөллийн бүсэд багтдаг боловч сүүлийн жилүүдэд Хятад улс дэд бүтэц, зам харгуйг нь хөгжүүлэхэд ихээхэн хэмжээгээр оролцох болжээ.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Балба улс энэ шинэ төмөр замын төслийг талархан хүлээж авч байгаа гэнэ.

Уулсыг нэвтлэх ажил Хималайн хамгийн өндөр оргил Жомолунгмаг дайрах тул маш урт хонгил ухах хэрэгтэй болно.

Энэтхэг улс өөрийн нөлөөллийн бүсийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж байгаа ч Хятадын энэ төмөр замын төсөл тэдэнд том саад болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP