Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

“3 НАЙЗ” ЦУВРАЛ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ УРАН САЙХНЫ КИНОГООР ҮРГЭЛЖИЛНЭ

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 3 сарын 26
Сурталчилгаа
 

Ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөөх хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, бүтэлгүй гурван найзын аз жаргал, адал явдлыг харуулсан “3 найз” олон ангит кино өнгөрсөн жилийн хавар стрессийг марттал хөгжөөж чадсан билээ.

Хоёр ч үзэсгэлэнт бүсгүйг араасаа гүйлгэж чадсан, толгой сайтай Төгөлдөр, будлианы эзэн бүтэлгүй нэгэн ч бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй Санчир, хүүхэмсэг залуу Цэрэндалай нарын адал явдлыг бүх насны үзэгчдэд анги алгасалгүй шимтэн үзсэн гэхэд хилсдэхгүй.

Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар “Гурван найз” кино дэлгэцнээ гарсан үе буюу 2014 оны II улиралд олон ангит кино төрөлд үзэгчдийн тоогоор 2-р орсон амжилт үзүүлсэн юм. 

Хүснэгт: Максима Медиа, 2014 оны Телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайлан

Анх телевизийн олон ангит хувилбараар үзэгчдийн таашаалд нийцэж, цаашлаад бүрэн хэмжээний уран сайхны кино болсон олон бүтээл байдаг. Тухайлбал, 1998-2004 оныг хүртэл гарсан, эмэгтэйчүүдийн дуртай цувралуудын нэг гэгддэг “Их хотын хүсэл тачаал” буюу “Sex and the City” цуврал бүрэн хэмжээний уран сайхны кино болсон байдаг. Түүнчлэн өсвөр насныхны дуртай “Ханна Монтана”, “Лиззи Магуайер” цувралуудаас бүтээсэн уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Мөн анимэйшн төрлийн “Симпсонс”, “Спонж Боб” цувралуудын бүрэн хэмжээний хувилбар бяцхан үзэгчдийн дуртай бүтээлүүдийн нэг байсан юм. 

 

 

Тэгвэл дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмстэй хамтран “3 найз” бүрэн хэмжээний уран сайхны киногоор тун удахгүй үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болоод байна.

Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Цуврал киноны жүжигчдийн багт нэмэгдэж “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар дүр бүтээжээ.

Киноны зохиолыг “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолчоор ажилласан Ж.Оргил болон “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичиж, кино найруулагч, зураач Ч.Ганзориг найруулжээ. Кино урлагийг дэмжигч Юнител групп, КFC сүлжээ ресторан, AB лоунж, Хоум Плаза супермаркет “3 найз” уран сайхны киноны ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Өнгөрсөн хавар хит болсон цуврал кино хэрхэн бүрэн хэмжээний кино болсныг 4-р сарын 22-оос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүнни Молл кино театруудаар үзээрэй. Тэд энэ удаад таны тааварлаагүй, шинэ адал явдалтай учрах болно.