2021/04/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.83₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-8°
03:00
S29
-6°
04:00
S29
-6°
05:00
S29
-7°
06:00
S29
-7°
07:00
S30
-6°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сталин: Энэ дунд хуруу байна. Крым манайх!

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг

Крымийн хагас арлыг хэдэн зууны өмнөөс Оросууд мэдэлдээ авч Турк, Ойрхи Дорнод, Кавказ, Газар дундын тэнгисийн бүс нутгуудтай харилцахдаа стратегийн тулах цэгээ болгон ашиглаж байжээ. 1954 онд ЗХУ-ын удирдагч байсан Никита Хрушев Крымийг өөрийн нэг бүгд найрамдах улс болох Украйнд шилжүүлсэн. Энэ нь Хрушевын Украйн үндэстэн байсантай холбоотой гэж үздэг.

Харин Оросын уламжлалт гадаад бодлого ЗХУ задарсны дараа ч үргэлжилж байгаагийн илрэл нь Украйнд Барууны талыг баримтлагч засаг тогтсоны дараа Крымийг буцаан авсан явдал. Учир нь энэ тохиолдолд Крымд НАТО үүрээ засах нь тодорхой байв.

Энэ нь Оросын геополитикт Крым хэр чухал болохыг харуулсан явдал юм.

Урьд нь Барууныхан Крымийг сонирхоход Сталин эрс татгалзсан хариу өгч байсан гэх яриа бий. Хэдийгээр ийм яриа болсон гэх баталгаагүй ч бас болоогүй гэх баталгаа ч байхгүй. Олны дунд яригддаг түүхийг сийрүүлбэл:


1945 онд Ялтад холбоотон гурван гүрний удирдагчид болох Сталин, Черчилль, Рузвельт нар уулзсан. Энэ үеэр Европын хилийг дахин тогтоож байж. АНУ, Английн удирдагчид Сталинаас асуусан нь “Иосиф Виссарионович! Бидэнд Крымийг өгчих. Хариуд нь тэнцүү хэмжээний газар Германаас ав” гэв. Сталин хэсэг бодсоноо “Та нар миний асуултанд хариулж чадвал Крымийг өгье” гэлээ.

Тэгээд Сталин зүүн гарынхаа дунд, долоовор, эрхий гурван хурууг үзүүлж “энэ гурван хурууны аль нь дунд хуруу вэ?” гэж асуув.

Черчилль энгийн асуулт асуусанд гайхаж долоовор хурууг нь заан “Энэ дунд хуруу” гэхэд Сталин “Үгүй ээ, таасангүй” гэлээ.

Харин Рузвельт бүх хурууны дундахыг асууж байна гэж бодоод дунд хурууг нь заажээ. Сталин мөн л таасангүй гэв.

Тэгээд Сталин тэр гурван хуруугаараа салаавч хийж харуулаад “энэ дунд хуруу байна. Крым манайх!” гэж хэлжээ.

 

x