Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сэр-Од "Lake Biwa Mainichi Marathon" тэмцээнд ГУРАВДУГААР байрт оржээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 2
iKon.MN
 

Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од Япон Улсад зохион байгуулагдсан "Lake Biwa Mainichi Marathon" олон улсын тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарчээ.

Тэрбээр уралдааны 42 км замыг 2 цаг 11 минут 18 секундэд туулж ийнхүү шагналт байрт орсон байна. 

Тус тэмцээний нэгдүгээр байрт Кенийн тамирчин Самуэл Ндунгу орсон бол хоёрдугаар байрт Италийн тамирчин Даниель Мюччи оржээ.

Энэхүү тэмцээнээр наймдугаар сард Бээжин хотноо зохион байгуулагдах Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгосон юм. 

 

Эх сурвалж: NHK