ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН
ИНФОГРАФИК: Дэлхийн хамгийн хүчирхэг 35 арми
iKon.MN
Business Insider сайт дэлхийн хамгийн хүчирхэг 35 армийг эрэмбээр нь жагсаан харуулжээ.
- Жагсаалтыг АНУ жилд 600 гаруй тэрбум долларын батлан хамгаалах төсөвтэйгээр тэргүүлжээ. Гэхдээ энэ төсөв нь өмнөх жилээсээ 7.8 буурсан ба шалтгаан нь Афганистан, Ирак зэрэг орнууд дахь цэргээ гаргасантай холбоотой гэнэ.
- АНУ агаарын хүчний онгоц, онгоц тээвэрлэгчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг бол ОХУ танк болон цөмийн цэнэгт хошууны тоогоор тэргүүлдэг байна. Харин БНХАУ цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор дэлхийд тэргүүлдэг ажээ.
- Хойд Солонгос шумбагч онгоцны тоогоор тэргүүлдэг ч тэдний ихэнх нь ажиллагаагүй болсон 1961 оны хуучин загварууд гэнэ. Хэдий тийм боловч ЗХУ-ын үеийн эдгээр шумбагчууд нь бөх бат чанараар онцгой сайн гэжээ.
Зураг дээр дарж томруулан үзэх боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

