Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алдармаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дүүргийн Эрүүгийн хэр­гийн II шүүхээс “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оноосон юм.

Жүжигчин Ц.Алдармаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан юм. Иймээс Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн хурал боллоо.

Давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаад холбогдох хэргийг хянаж үзээд "Гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна" гэж үзсэн учир нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.