Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

"АСУР" Монголын рок попын ертөнцөд хөл тавилаа

ikon.mn
2014 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

Монголын соёл урлагт “АСУР” нэртэй нэгэн шинэ хамтлаг мэндэллээ. Уг хамтлагийг “Нэгүн” студи "төрүүлсэн" бөгөөд өчигдөр албан ёсоор олон нийтэд танилцуулав. 

"АСУР" ХАМТЛАГ:

Тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн байгаа. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/ болон бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хамтлагийн нэр болох “АСУР” нь эртний санскрит хэлнээс гаралтай үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн энэ нэрийг сонгожээ.

ГИШҮҮН: Мөнхлэй, Гэрлээ, Санаа.

Уран бүтээл: “АСУР” хамтлаг анхны уран бүтээл болох “Аnothег” дуугаа енгөрсөн ТАВдугаар сард цацсан бегөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болжээ. Дууны клип youtube цахим хуудас дахь үзлэлтээрээ ендөр хандалтыг /375,000/ аваад зогсохгүй Германы www.olj.de хэмээх сайтад хайрын шилдэг 100 дууны 25-д бичигдсэн амжилтыг үзүүлээд байгааг энд онцлох нь зүйтэй болов уу.

“Аnothег” дууны хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium audiо” студийн Holger Lagerfeldt  хэмээх уран бүтээлч хийсэн. Мөн тус дууны клипийг “Quad animation” студийнхэн гүйцэтгэж, Монголд анх удаа 4К форматаар дуу, дүрсний өндөр нягтрал, чанартайгаар цацсан нь “АСУР” хамтлагийн уран бүтээлийн хандлагыг эхнээс нь мэргэжлийн түвшинд илэрхийлсэн юм.