ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалт дуусчээ

ikon.mn
2014 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

- Монголын ТОП жүжигчид “Сүүлчийн шөнө” мелодрамд хамтдаа -

Монгол Улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн шинэ бүтээл болсон МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалт амжилттай дууссан байна. 

Киноны үйл явдал хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдагийг өгүүлэх юм. Бид бие биенээ уучилж, хүндлэж, гэгээн үнэнийг нь олж харсан хайр үхлээс ч аварч чаддагийг харуулах юм.

Гол дүрд

  • МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар
     
  • МУГЖ Н.Батцэцэг
     
  • МУСТА О.Оюун
     
  • Ц.Төмөрхуяг
     
  • С.Болд-Эрдэнэ
     
  • н.Гэрэлсүх
     
  • Н.Отгонтогос
     
  • УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал
     
  • н.Баярмаа
     
  • Залуу жүжигчин Т.Билигжаргал
     
  • н.Мөнгөнсүх
     
  • О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. 

ПАРАМАЙНД АРТ болон UB FILM MEDIA GROUP хамтран бүтээж буй энэхүү кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн ажлыг ТЭНГРИ КОНСЕПТ хариуцан ажиллаж байгаа юм байна. 

Хамгийн олон мэргэжлийн жүжигчдийг нэгтгэсэн бүтээл болох “Сүүлчийн шөнө” мелодрам 2014 оны 10 сарын 8-аас кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.

Үүнээс гадна Олон улсын кино наадмуудад Монгол улсаа төлөөлөн оролцохоор  төлөвлөж байгаа юм байна. 

Source: Twitter/TengriConcept  
Facebook/TengriConcept