Ам.долларын өнөөдрийн албан ханш 1826.34 төгрөгтэй тэнцэж байна.
Албан ханш сүүлийн 12 өдрийн хугацаанд нийтдээ 71 төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл Монгол төгрөг эргэн чангарч эхэлж байна.
Монголбанкны жигнэсэн дундаж ханш ийнхүү буурч байгаад голлох арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш өнөөдөр гэхэд 1810-1815 орчим төгрөг байна.
Жишээ нь Худалдаа хөгжлийн банкны ханш:
Валют | Бэлэн | Бэлэн бус | Өөрчлөлт | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Авах | Зарах | Авах | Зарах | ||||
![]() |
Америк доллар | USD | 1,812.00₮ | 1,832.00₮ | 1,810.00₮ | 1,828.00₮ | +0.0 |
![]() |
Eвро | EUR | 2,370.00₮ | 2,436.00₮ | 2,377.00₮ | 2,429.00₮ | +3.0 |
![]() |
Английн фунт | GBP | 2,961.00₮ | 3,069.00₮ | 2,976.00₮ | 3,054.00₮ | +6.0 |
![]() |
Оросын рубль | RUB | 48.06₮ | 52.23₮ | 49.55₮ | 51.08₮ | -0.08 |
![]() |
Хятадын юань | CNY | 294.30₮ | 297.50₮ | 294.00₮ | 297.20₮ | +0.0 |
![]() |
БНСУ-н Вон | KRW | 1.74₮ | 1.85₮ | 1.75₮ | 1.84₮ | +0.0 |
![]() |
Канад доллар | CAD | 1,627.00₮ | 1,722.00₮ | 1,640.00₮ | 1,708.00₮ | +12.0 |
![]() |
Шинэ Зеландын Доллар | NZD | 1,480.00₮ | 1,584.00₮ | 1,489.00₮ | 1,575.00₮ | +7.0 |
![]() |
Австрали доллар | AUD | 1,655.00₮ | 1,748.00₮ | 1,668.00₮ | 1,734.00₮ | +4.0 |
![]() |
Японы Иен | JPY | 17.26₮ | 17.83₮ | 17.31₮ | 17.78₮ | +0.03 |
![]() |
Гонконг доллар | HKD | 229.00₮ | 240.00₮ | 230.00₮ | 239.00₮ | +0.0 |
![]() |
Сингапур доллар | SGD | 1,426.00₮ | 1,496.00₮ | 1,433.00₮ | 1,487.00₮ | +4.0 |
![]() |
Швейцарь франк | CHF | 1,931.00₮ | 2,046.00₮ | 1,943.00₮ | 2,034.00₮ | +2.0 |
![]() |
Швед крон | SEK | 248.00₮ | 277.00₮ | 250.00₮ | 274.00₮ | +1.0 |
Тасралтгүй дээшилсээр 1900 төгрөг шүргэх шахсан ам.долларын ханш эргэн бууж байгааг олон шалтгаан бий талаар эдийн засагчид хэлж байна.
Хамгийн түрүүнд валютын ханш буурч байгаа шалтгаан нь ам.долларын эрэлт буурч эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Тоон мэдээллээс үзвэл 2014 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 208 сая ам.доллар болж 2013 оны мөн үеийнхээс 6.4 дахин, 2012 оны мөн үеэс 6.9 дахин тус тус буурчээ. Гадаад худалдааны алдагдал ийнхүү огцом буурсан нь валютын эрэлтийг бууруулах нэг суурь хүчин зүйл болжээ.
Харин гадаад худалдааны алдагдал ийнхүү буурч байгаагийн цаад шалтгаан нь энэ оны эхний долоон сарын байдлаар экспорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн бол импорт 15 хувиар буурчээ. Энэ нь импортын төлбөрт гарч явдаг валютын урсгал буурсныг харуулж байна.
2013 оны нэгдүгээр сараас эхлээд гадаад валютын гарах урсгал нь орох урсгалаасаа их байх сөрөг хандлагатай байсан бол энэ оны наймдугаар сар гарсаар гадаад валютын орж ирэх болон гарч явах урсгал харьцангуй тэнцвэржиж эхэлсэн гэсэн мэдээтэй байна.
Мөн төгрөг ийнхүү эргэн чангарч эхэлсэн нь эерэг мэдээ, мэдээлэлтэй холбоотой талаар эдийн засагчид хэлж байна. Тухайлбал эдийн засагч Ө.Ганзориг "Монголбанкнаас Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юань харилцан солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юань байсныг 15 тэрбум юань болгож нэмэгдүүлсэн нь гадаад валютын нийлүүлэлт талдаа эерэг үзүүлэлт болсноор валютын зах зээлд маш эерэг мэдээлэл болсон. Манай гадаад худалдааны 60-70 орчим хувийг юанаар хийдэг. Тиймээс энэ шийдвэр нь Монголд ам.доллар ороод ирсэн мэт баяртайгаар хүлээн авах зүйл юм" гэсэн.
Түүнчлэн манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээг 2015 оны хавар үзэглэнэ. Энэ нь дунд хугацаанд манай эдийн засаг идэвхжих, сэргэх эерэг хүлээлт байгаа талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд iKon.mn-нд өгсөн ярилцлага -ндаа дурдсан билээ.
Хятадын төрийн тэргүүн Монголд айлчилснаар манай улс Хятадтай стратегийн түншлэлийг баталгаажуулсан олон чухал хэлэлцээрүүд хийгдсэн бөгөөд үүний дотор богино хугацаанд эдийн засагт үр өгөөж өгөх хэд хэдэн шийдвэрт хүрсэн. Энэ нь 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Мөн Хятадын талаас дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 300 сая юанийн буцалтгүй тусламж олгож буй. Уул уурхайн салбарт гэхэд БНХАУ-ын талаас 1.3 тэрбум юанийн тусламжгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Удахгүй буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийнэ. Энэхүү айлчлалаас ч эдийн үр ашигтай шийдвэр олон гарах байх гэсэн хүлээлт байна. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа сайжирна гэсэн эерэг хүлээлт зах зээлд үүсээд байна.
Богино хугацаанд Монгол улсын импортын 22 хувийг эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийн эргэн төлөлтийг уян хатан нөхцөлтэй болгох нь Монгол улсын валютын гарах урсгалд эерэг нөлөөлөлтэй байна. Энэ нь гэхдээ богино хугацаанд ч гэлтгүй бид газрын тосны бүтээгдэхүүний тухайд ОХУ-аас хамааралтай л байгаа нөхцөлд бидэнд ашигтай шийдвэр байх юм.
Валютын ханш ийнхүү буурч байгаа сайн үзүүлэлт бөгөөд Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэж төлбөрийн тэнцэл сайжрахын хэрээр ханш харьцангуй тогтвортой байх, төлбөрийн тэнцэл ашигтай болж гадаад валютын улсын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын ханш буурах боломжтой гэж судлаачид хэлдэг.
Ам.долларын ханш: /Монголбанк/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|