Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"UB FOOD FESTIVAL" ирэх амралтын өдрүүдээр болно

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

"UB FOOD FESTIVAL" энэ сарын 17,18-ны өдөр Viva city хороололд болох гэж байна.

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй хоолны фестивальд Нийслэл хотын шилдэг 40 гаруй ресторанууд оролцож, бүх төрлийн хоол, зууш, амттанаа 1000-3000 төгрөгөөр худалдаалах аж.

Өнгөрсөн жил болсон анхдугаар "UB FOOD FESTIVAL"-д давхардсан тоогоор  20 гаруй хүн оролцсон бөгөөд энэ жил оролцогчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Баярцэнгэл “Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл хот жилдээ таван сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавиад байгаа. Харин жуулчдыг татах гол зүйлсийн нэг нь сонирхолтой фестивалиуд байдаг. Тиймээс "UB FOOD FESTIVAL"-ыг цаашид ч гэсэн уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Өдөрлөгийн үеэр 

  • Орон орны хоолтой танилцах
  • Үндэсний болон импортын хүнсний худалдаа
  • Шилдэг тогооч нарын хоолны үзүүлбэрүүд
  • Хөгжөөнт тэмцээн уралдаан
  • Бартендерийн үзүүлбэр
  • Урлагийн тоглолтууд болох юм байна.

Мөн  Монголын хамгийн том буюу 5x1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвөлжээ.