Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Костюм өмсдөг CEO найдваргүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Технологийн стартап компаниудад хөрөнгө оруулдаг, тэрбумтан Питер Тиел “Zero to One” нэртэй номоо гаргаж байгаа билээ.

Facebook, Yelp, LinkedIn компаниудад амжилттай хөрөнгө оруулж байсан Тиел уг номондоо технологийн бизнес болон хувцаслалтын талаар үзэл бодлоо дэлгэжээ.

Түүнийхээр бол Тиел хэзээ ч костюм өмссөн CEO-ийн компанид хөрөнгө оруулалт хийдэггүй гэнэ.

Энэ үзэл нь түүнийг олон удаагийн үр ашиггүй хөрөнгө оруулалтаас аварч байжээ. Тэр сулхан бүтээгдэхүүнийг “ухаантай” захирал од болгодог үлгэрт итгэдэггүй.

Ер нь стартап компаний соёлд “юүдэнтэй цамцтай залуу” гэсэн удирдагчийн стандарт нэг мөр төлөвшсөн юм байна.

Тиймээс “костюмыг үзэн яддаг” залуус л дэлхийг өөрчлөх бүтээгдэхүүн хийж чаддаг ажээ.