Google компани Gmail сервисийн нэгэн хэрэглэгчийн цахим шууданд хүүхэд оролцуулсан порно кино байхыг илрүүлсэн даруйдаа энэ тухай мэдээллийг холбогдох газарт өгсөн байна.
Гүүгл корпораци хориотой бичлэг илрүүлсэн даруйдаа хүүхэд хамгаалах агентлаг, цагдаагийнхантай холбогдсон бөгөөд цагдаагийнхан Америкийн Хьюстон хотод амьдардаг эрийг баривчилсан байна. Хьюстон хотын цагдаагийн газрын мэдээлснээр Жон Генри Скиллерн гэгчийн илгээсэн захидалд охидын зүй бус гэрэл зургууд байсныг "Гүүгл" компани илрүүлсэн байна.
41 настай эр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн бөгөөд түүнийг хүүхэд оролцуулсан порнограф хадгалж байсан хэргээр буруутгаж байгаа тухай цагдаагийнхан мэдээлжээ. Энэ асуудал үүссэний дараа хэвлэлийнхэн Гүүгл компанийг хэрэглэгчдийнхээ материалыг тагнаж, мөрддөг талаар асуудал дэвшүүлсэн ч компани энэ тал дээр ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзжээ.
Ямартай ч "Гүүгл" компанийн эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Дэвид Драммонд цахим ертөнцийг хянадаг Интернэт Воч Фаундэшн санд дэмжлэг үзүүлж ажиллладаг тухай өмнө мэдэгдэж байсан юм. Энэ сан олон хяналт хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн оролцоотой зохисгүй гэрэл зургууд байгаа эсэхийг хянан шалгаж, дараа нь "Гүүгл" компани энэ төрлийн гэрэл зургуудыг хайлтын системээс хасдаг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!