Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Хаяши Ерөнхийлөгчид бараалхав

Э.Зул, Монголын мэдээ
2014 оны 7 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийж буй. Түүний айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд гол гол уулзалтууд өнөөдөр эхэлж буй.

Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын парламент дахь ЛАН-ын Япон-Монголын харилцааг хөгжүүлэх бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн дэд дарга Я.Шиозаки, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Нишимура нар бараалхсан байна

Уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа амжилттай хөгжиж буйг ноён Хаяаши тэмдэглээд, өөрсдийн зүгээс парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд анхаарч байгаагааг онцолжээ. 

Мөн “Парламент хоорондын айлчлал, уулзалтуудыг идэвхтэй хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгч таны хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж, ойртуулах талаар гаргаж буй чармайлттай бид ч санал нэг байж, дэмжин  ажиллаж байна. Парламентын гишүүдийн уулзалт, айлчлалд хувийн хэвшлийнхнийг  оролцуулах нь үр дүнтэй” хэмээжээ. 

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний айлчлалын зорилго тодорхой. Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтдаа зоог барина. Мөн айлчлалын үеэр болох Монгол-Японы бизнес форум өндөр ач холбогдолтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг бүх төвшинд ойртуулах нь чухал” гэдгийг онцолжээ. 

Уулзалтад Элчин сайд С.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцсан байна. 

Зураг