Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр томилогдсон шүүгчид үнэмлэхээ авлаа

ikon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN

Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375  хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад  282 хуульч оролцож,  252 хуульч тэнцсэн байна.

Сонгон шалгаруулалт  нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн. Дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч, нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

  • Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн
  • Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Мөн Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

Ингэж нэгэн зэрэг олон шүүгч томилж байсан тохиолдол Монголын шүүхийн түүхэнд байгаагүй юм. Шүүгчдэд үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа