Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Биокомбинат” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Б.Онолбаатарыг томилжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар Б.Онолбаатарыг томиллоо. 

Б.Онолбаатарын товч намтар

1975 онд төрсөн, 1993-1998 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетыг дүүргэн, 2013 онд Шинэ Зеландын Массейн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 

Ажлын туршлагын хувьд 2003-2007 онд АНУ-ын Сакраментогийн мал эмнэлгийн төв, 2005-2006 онд тус улсын Дэвисийн их сургуульд туслах эмч хийж байжээ. 

Үүнээс гадна 1998-2002, 2007-2008 онд “Монгол Ви-И-Ти-Нет Төрийн бус байгууллагад зөвлөхөөр, 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хэрэгжүүлсэн төслийн мэргэжилтнээр ажиллаж байсан байна.

“Биокомбинат” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад 12 хүн материалаа ирүүлсэн юм байна.

Эх сурвалж: Төрийн өмчийн хороо