Мазаалай баавгайн тухай баримтууд:
Мазаалайн хорогдлын шалтгаан:
Мазаалайг хамгаалахын тулд орчны бүсийн иргэд, малчид, хилийн цэргийн ажилчид, цэргүүдэд ухуулга сурталчилгааны ажлыг явуулж, ялангуяа мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх, санамсаргүй болон айж сандарсан зэрг тохиолдлоор агнаж хороохгүй байх талаар яриа, танилцуулга хийж ирсэн нь зохих үр дүнгээ өгч сүүлийн 20 орчим жил зүй бусаар хороогдсон тохиолдол гараагүй байна.
Хүснэгтээр нарийвчлан харуулав
№ | Газрын нэр | Хугацаа | Тоо | Нас, хүйс | Хорогдсон шалтгаан |
---|---|---|---|---|---|
1 | Хуцын шонд | 1940 он | 1 | Тодорхойгүй | Шинжилгээний Оросууд агнасан |
2 | Билгэх булаг | 1944 оны өвөл | 1 | Бамбарууш | Хавханд орсон |
3 | Эхийн гол | 1949.06 сар | 2 | Бамбарууштай эвш | Геологийн Оросууд агнасан |
4 | Шинэ шонд | 1951 оны хавар | 1 | Хөгшин | Ичээнийхээ амсар дээр үхсэн |
5 | Төмөртийн нуруу | 1960-аад он | 1 | Тодорхойгүй | Худагт унаж үхсэн |
6 | Баруун шарга | 1960 он | 2 | Бамбарууштай эвш | Эхийг нь буудаж шархдуулсан |
7 | Ямаан ус | 1964 | 1 | Бие гүйцсэн | Тодорхойгүй |
8 | Цагаан богд | 1964 | 1 | Хөгшин малын сэг | Агуйд байсныг нь үзсэн |
9 | Цувлуурын хар уул | 1966.10.02 | 1 | Шармаахай | Музейн зориулалтаар үзсэн |
10 | Бор хайрхан | 1966 оны хавар | 1 | Залуу | Өлбөрч үхсэн |
11 | Шар хулст | 1 | Тодорхойгүй | Буудуулж үхсэн | |
12 | Цагаан богд | 1969.04.22 | 2 | Бамбарууштай эвш | Эхийг нь шархдуулж, бамбаруушийг нь салгаж авсан |
13 | Цагаан богд | 1969.06 сар | 1 | Шармаахай | Хилийн цэргүүд агнасан |
14 | Эхийн гол | 1977 | 1 | Бие гүйцсэн | Жолооч Шийрэвжанцан агнасан |
15 | Ланзатын ор, Сухайн боомын худаг |
1982 | 1 | Бие гүйцсэн | Худагт унаж үхсэнийг Ц.Зэсэнхүү авчирч өгсөн |
16 | Элгэний булаг | 1983.06.15 | 2 | Ихэр бамбарууш | Хилийн цэргүүд эхээс нь салгаж аваад буцааж тавьсан |
17 | Хөтөл ус | 1984.04 сар | 1 | Бамбарууш | Барьж аваад хоёр хоногийн дараа тавьсан |
18 | Өлзий билгэх | 1985.08.14 | 2 | Эвш | Ноцолдож нэгийгээ барьсан |
19 | Замбилгэх | 1986 | 1 | Тодорхойгүй | Манааны цэрэг буудаж алсан |
20 | Хөтөл ус | 1989 | 1 | 3-4 настай | Тодорхойгүй |
21 | Баруун тооройн булаг | 2011.05.21 | 1 | Бие гүйцсэн, эр | Хөгширч үхсэн |
22 | Хөндлөн хар | 2012.07 сар | 1 | Бие гүйцсэн, мазаалайн сэг |
Тодорхойгүй |
23 | Алтан тэвш | 2013.05.23 | 1 | Бие гүйцсэн эвш | Ноцолдож нэгнийгээ барьсан |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!