Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Бүгд Найрамдах Албани Улсад айлчилах үеэрээ Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газрыг нээлээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болжээ.
Консулын газрын нээлтийн үйл ажиллагаанд Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Албаний Парламентын дарга, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд, Парламентын гишүүд зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
Өргөмжит консул хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Дээрх арга хэмжээний хүрээнд зохиогдсон Монгол Улсын тухай фото зургийн үзэсгэлэн, Монголын уламжлалт урлагийн тоглолтыг уригдан ирсэн Албаний албаны хүмүүст сонирхуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!