Christoph Rehage хэмээх энэ залуу 2007 оны 11 сараас 2008 оны 10 сар хүртэл Бээжингээс Өрөмч хот хүртэл 3000 майл замыг ганцаараа алхаж туулжээ.
Ингэхдээ 20-30 майл тутамд өөрийнхөө зургийг авч явжээ. Дараа нь энэ зургаа эвлүүлж урт аялалын түүхээ нэг кино болгосон байна.
Сонирхолтой, өөрийгөө сорьсон аялал болжээ. Түүний Facebook хуудаснаас дэлгэрэнгүй танилцаж болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!