Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Таван сумын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Л.Од, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 19
Өдрийн шуудан
Зураг зураг
Таван сумын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Баянхонгорын Баацагаан, Өлзийт, Өвөрхангайн Тарагт, Өмнөговийн Номгон, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан малын галзуу өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумд гарсан боомын тандалтын хугацаанд дахин илрээгүй учир Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Харин Баянхонгорын Жинст, Булганы Дашинчилэн, Сэлэнгэ, Өвөрхангайн Гучин-Ус, Төгрөг, Уянга, Өмнөговийн Баян-Овоо, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн сумдад гарсан галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчин намжаагүй тул хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа аж.

Мөн шүлхий өвчний голомтот гурван аймгийн 13 сумын нутагт хорио цээрийн өндөржүүлсэн дэглэм үргэлжилж байгаа ба өнөөдрийн байдлаар шүлхий өвчний улмаас 695 өрхийн 3388 малыг устгаж, гурван сая 617 мянган толгой малыг вакцинжуулжээ.

Зураг