Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоцны эрэл үргэлжилж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгист сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Эрэлийн ажиллагаанд Малайзаас гадна Вьетнам, Сингапур, Филиппин, БНХАУ зэрэг улсуудын хүн хүч, техник хэрэгсэл оролцож байгаа юм.

Онгоц олдлоо ч зорчигчид эсэн мэнд байх боломж байхгүй болсон тул ар гэрийнхнийг нь "муу мэдээ сонсох бэлтгэлтэй" байхыг сануулжээ.

Зорчигчид дотор хоёр хулгайн паспорттой хүн байсан нь тодорхой болжээ. Австралийн болон Италийн иргэдийн 1-2 жилийн өмнө гээсэн паспортыг ашиглан онгоцонд нэвтэрсэн этгээдүүд хэн болохыг тусгай албад судалж эхэлсэн байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөн энэ асуудлыг шалгаж эхэлсэн гэнэ.

Тэд гуравдугаар сарын 8-ны өдөр Бээжингээс цааш Европ руу Франкфурт, Копенгаген хотууд руу нисэх захиалга хийсэн байсан нь илэрсэн байна.

Онгоцонд асуудал тохиолдвол нисэх багийнхан төвдөө түгшүүрийн дохио өгдөг систем суурилагдсан байдаг. Ийм дохио өгч чадалгүй алга болсон нь онгоцон дотор халдлага болж осолдсон байх магадлалтай байгаа ажээ.