ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Петро Чайна дачин Тамсаг” олборлолтоо эхлүүлжээ

Э.Өнөр
2014 оны 3 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
700 гаруй мянган тонныг “Петро Чайна дачин Тамсаг” олборлох юм байна.

Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулагчтай “Петро Чайна дачин Тамсаг” компани энэ оны олборлолтоо өнгөрсөн сарын 17-ноос эхлүүлжээ.

Олборлосон түүхий газрын тосоо Хятад руу Бичигтийн боомтоор гаргаж байгаа юм байна. Өнгөрсөн онд манай улс 600 гаруй мянган тонн газрын тос олборлосон бол энэ онд 800 мянган тонныг олборлохоор төлөвлөж байна.

Үүний 700 гаруй мянган тонныг “Петро Чайна дачин Тамсаг” олборлох юм байна.

Зураг