Хар тугалгын үйлдвэр ашиглалтад орно
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна.
Уг баяжуулах үйлдвэр 300 мянган тонн цайр, хар тугалгын баяжмал гаргах хүчин чадалтай юм. Хар тугалгын үйлдвэрийг ирэх сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үйлдвэрийг Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх Дулаан хар уулын ордыг түшиглэн далд уурхай болон баяжуулах үйлдвэр барьжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээгээр түүхий эдийг баяжуулахаас гадна 600 хүний ажлын байр шинээр бий болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

