Эрдэнэс Тавантолгой компани БНХАУ-ын Төрийн өмчит “Чалко” компаниас 2011 оны арваннэгдүгээр сард 250 сая ам.долларыг 2013 оны гуравдугаар сарын 31-ний дотор, 2012 оны тавдугаар сард авсан 100 сая ам.долларыг 2013 оны долдугаар сарын 1-ний дотор нүүрсээр төлж, барагдуулах нөхцөлтэйгээр зээлж авсан.
“Чалко”-ийн зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.долларыг энэ тавдугаар сарын эцэст бүрэн төлж дуусгана.
Гэвч нүүрсний үнийн уналтаас шалтгаалан тус зээлийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болсон. Учир иймээс “Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс тээвэрлэлтээ түр зогсоож “Чалко” компанийн удирдлагуудтай хүчин төгөлдөр байгаа гэрээний зарим нөхцлүүдийг сайжруулж, үнийг өсгөх зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд тухайн үед 41 ам.доллар болох байсан нүүрсний үнийг 49 ам.доллар болгож өсгөж чадсан юм.
Улмаар тээвэрлэлтээ сэргээж нүүрсээ тээвэрлэж зээлээ нүүрсээр барагдуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар байна.
Зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.долларыг дараах байдлаар төлж дуусгах юм байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|