"Зэсийн баяжмалаас 391.3 тэрбум төгрөгийн орлого олно"
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 3.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 25.4 сая төгрөг, бусад орлого 152.5 сая төгрөг аж.
Мөн газрын тос экспортлож нийт 25.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын 2014 оны төлөвлөгөө:
Зэсийн баяжмал: 2014 онд зэсийн баяжмалын хувьд 1.225 мян.тн үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор төлөвлөж байна.
Молибдений баяжмал: 2014 онд нийт 2.904 тн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогийг бүрдүүлэж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.
Нүүрс: Нүүрсний хувьд, 2014 онд нийтдээ 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая.тн экспортлох төлөвлөгөөтэй байна.
Алт: 2014 онд нийт 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлох төлөвлөгөөтэй байна.
Жонш: Жоншны хувьд, 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 315 мян.тн жонш үйлдвэрлэж, үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөж байна.
Төмөр: 2014 онд нийт 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр экспортлохоор төлөвлөж байна.
Цайр: Цайрын хувьд, 2014 онд нийт 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр экспортлох төлөвлөгөөтэй байна.
Газрын тос: Газрын тосны хувьд 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 5.849 мян.баррель газрын тос үйлдвэрлэж, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт төвлөрч, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын тос экспортлохоор төлөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

