ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Банкууд Рио Тинтод эргэлзэж эхэлжээ

Монголын мэдээ
2014 оны 2 сарын 25
Монголын мэдээ
Банкууд Рио Тинтод эргэлзэж эхэлжээ

Оюутолгойд ажилладаг нэг танил маань хааяа таарахаар ажлынхаа та­лаар ярьдаг байлаа. Сая гаруй төг­рөгийн цалин авдаг, маний ха­жууд бол мөнгөтэй эр. Гэвч ца­лингаа овоо байна, болж бай­на гэж нэг удаа үг унагаж үзээ­гүйг нь гайхдаг байв. Бид­ний хоо­ронд Оюу­толгойн та­лаар яриа өрнөх болгонд л “Оюу­тол­гой бол тархи угаалт, мөнгө угаалт” гэж шууд хэлнэ. 

“Оюутолгойд ажилладаггүй, хэрэггүй техник их бий. Өдөрт хоёр тонн дизель хэрэглэдэг нэг том “эд” тэдэн дундаа хамгийн том нь. Үеэ өнгөрөөгөөд, ашиг­тай ажиллагаа гэж байхгүй бол­сон эд. Тийм юмыг дэлхийн хаана ч ашиглахгүй. Гэтэл аваад л ирсэн байгаа юм. 

Тэр техник бодвол хөрөнгө оруу­лал­тын тооцоонд аймаар үнэтэй л бичигдсэн байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Өөр бас бус зүйл, үр ашиггүй зарлага зөн­дөө. Манай тэр хавьд хоёр зээр бай­даг юм. Түүнийгээ ёстой нүд­ний цөцгий мэт хамгаална даа. Энд, тэндээс дарга, биз­нес­мэнүүд ирэхэд зээр явж таарвал учир­гүй баярлана. 

Байгаль орчинд ямар ч нөлөөгүй ажил хийж бай­гаагаа батлах гэсэн хэрэг”. Түүний яриа ийн үргэлжилнэ. Цалингийн та­лаар яагаад сэт­гэл дундуур явд­гийг нь тэ­сэлгүй асууж орхивол нө­гөө л гомдонгуй аяс. “Үнэндээ Оюу­­толгойн захиргаанд ажил хий­­дэггүй хүн ихтэй. 

Усыг нь шахсан ТЭЗҮ баталж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг хязгаарлах “цоож”-ийг хийж өгөх хэрэгтэй байна.

Мань мэт нь нүдээ чилтэл бичиг цаастай зуу­­ралдаж, орчуулга хийж бай­хад зарим нэг хүн зүгээр суус­ны­хаа төлөө цалин авдаг. На­майг ха­риуцдаг даргын би­чиг хэргийн ажилтан миний хий­сэн ажлыг даргад оруулж өгө­хөөс өөр ажил хийдэггүй. Тэг­сэн атлаа өндөр цалинтай. Сай­хан бүсгүй л дээ. 

Нэг дар­гын хүн юм гэсэн, нэрийг нь хэ­лээд яах вэ. Монголын том дарга нарын “чихээс” өнөөдөр Оюу­толгойд дүүрэн байна шүү дээ. Нэг үед бүр арай дэндүү гэ­мээр их байсан. Одоо арай гайгүй. Сая дөрвөн зуун мянга гэдэг бо­ломжийн мөнгө. Гэхдээ зүгээр сууж байгаад түүнээс илүү цалин авч байгаа нөхдийг харахаар л уур хүрээд байдаг юм. Жирийн ажилч­дын цалин бол минийхээс ч бага шүү дээ. Гэтэл тэд чинь жин­хэнэ ажлын талбар дээр байгаа ул­сууд”. 

Иймэрхүү ярианы дараа ямар бодол төрдөг вэ. Оюутолгойн эх­ний хөрөнгө оруулалт хэтэрхий өс­гөсөн тоо гэдэг нь үнэн байж гэж бодно. Тэгвэл дараагийн шат­ны хөрөнгө оруулалт буюу далд уурхай байгуулах ажлыг ийм байдлаар явуулж болох уу. Мэдээж үгүй. Хяналтыг дээд зэргээр тавьж байгаад усыг нь шахсан ТЭЗҮ баталж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг хязгаарлах “цоож”-ийг хийж өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс эх­­ний төсөл шиг цаашдаа хө­рөн­гө оруу­лалтын хэмжээ нэ­мэг­дээд л явна. 

Рио Тинто, Монголын Засгийн газар төслийн хоёр дахь шатыг зээлээр санхүүжүүлэхээр то­хир­сон. Хүүгийн дарамтад орж, үр ашиг хүртэх хугацаа нь тэр­тэй тэргүй хойшлогдчихсон. Хэр­­вээ энэ янзаараа хоёр тий­шээ хараад суугаад байвал далд уур­хай бай­гуулах ажил то­дор­хойгүй ху­га­цаа­гаар зогсч ч мэднэ. Учир нь, далд уур­­хайн бү­тээн байгуулалтыг сан­хүү­жүү­лэхээр зөвшөөрсөн 15 банк шийд­вэрээ зөв эсэхэд эргэлзэж эхэл­­сэн гэсэн мэдээлэл цацаг­даж эхэл­жээ.  

Банкуудын өгсөн хугацаа дуусахад ганцхан сар үлдлээ

Оюутолгой төслийг Мон­го­лын Засгийн газартай хамтран хэ­­рэг­­­жүүлж буй Рио Тинто ком­­пани хоёрдугаар шат буюу далд уур­хайн санхүүжилтийг оло­хоор гадна дотны банк сан­хүү­гийн байгууллагуудад хан­даад бай­­сан билээ. Тэдгээрээс 15 нь зөв­­шөөрсөн хариу өгч, Оюу­тол­­гой төсөлд хөрөнгө оруу­ла­­хаа мэдэгдээд байв. 

Гэвч төс­­лийн нэгдүгээр шатны хө­рөн­­­гө оруулалт төлөвлөж бай­сан хэмжээнээсээ хоёр тэрбум ам.дол­­лараар хэтэрсэн болон бу­­сад шалтгаанаар Монголын Зас­­гийн газартай үүсгэсэн мар­гаа­­наас болж далд уурхайн бү­тээн байгуулалт тодорхойгүй ху­­га­­цаагаар хойшилсон юм. 

Дээр дурьдагдсан 15 банк сан­хүү­жилт эхлүүлэх хугацаа­гаа ирэх оны гуравдугаар сар хүр­тэл хойшлуулж байгаагаа мэ­дэгд­сэн. Өөрөөр хэлбэл, төс­­лийн 34 хувийг эзэмшигч Мон­голын Зас­гийн газартай хэ­лэлцээр хийх гур­ван сарыг Рио Тинтод өгсөн. Энэ хугацаа нь ирэх сарын 31-нд дуус­на. 

Гэхдээ нэг асуудал байна. Анх “сар гаруйн дотор асуудлыг шийднэ” гэж байсан хоёр тал банкууд хугацаа өгмөгц олигтой ахиц гар­гахаа больчихлоо. Одоо гу­рав­дугаар сарын 31 өдөр өдрөөр ойр­тох тусам банкуудын итгэл бага багаар алдарч байна. Ма­гадгүй, гуравдугаар сарын сүү­­­лээр талууд тохиролцоонд хүр­­лээ ч 15 банк цөөрч, дахиад сан­­­хүүжүүлэгчийн эрэлд мор­дож магадгүй болжээ.  

Санхүүжүүлэгч банкуудаас ху­­­гацаа авсны дараа “Туркойз Хилл”-ээс гаргасан албан ёсны мэдэг­дэлд “Төсөлд оролцож байгаа та­­лууд бүгд далд уурхайн бүтээн бай­гуулалтыг эхлүүлэх зайлшгүй шаард­лагатай гэдгийг ойлгож бай­гаа, техник эдийн зас­гийн үн­дэслэлийг хийж дуус­гаж байж шаард­лагатай сан­хүү­жилтийн хэм­­жээ то­дор­хой болно. 

Үүний тулд хамт­­раг­чидтайгаа төслийн хоёр­­­­дугаар шатыг эхлүүлэх то­хи­­­ролцоонд хүрэх ёстой. Энэ бүг­дийг төлөвлөсөн хугацаан­даа багтааж амжуулахыг хичээн ажил­лаж байна” хэ­мээн дурьдсан байсан. 

Рио Тин­то энд дурьдагдсан ТЭЗҮ-ийг энэ оны эхний хагаст хийж дуусгахаар төлөвлөж бай­гаа. ТЭЗҮ ба­талс­ны дараа шаард­лагатай санхүү­жил­тийн хэм­жээ тодорхой болно. Илүү удаж ч магадгүй. Гэтэл банкууд гурав­дугаар сарын 31 хүртэл л хугацаа өгсөн байдаг. ТЭЗҮ бат­лагдаагүй, хэчнээн мөнгө оро­хыг мэдэхгүй яаж зээл авах болж байна. 

Хар таамгаар аваад үлдсэнийг нь тухайн үед нь аргална гэж тооцов уу, эс­вэл өөр санаа бодол байна уу. Гурав­дугаар сард багтаад зээлээ авлаа гэхэд ТЭЗҮ энэ жилдээ л багтаж батлагдвал их юм. Сайн нягтлах ёстой юм чинь. Ингээд бодохоор хүүгийн дарамт далд уурхайн санхүүжүүлэх ажилд эх­нээс нь л дарамт болох нь. 

Банкууд Монголын уурхайг 5.1 тэрбум ам.доллараар сан­хүү­­­жүү­­­лэх хугацааг ирэх оны гу­рав­ду­гаар сарын 31 хүртэл сун­гасан болон өөр бусад нөх­цөл байдал үүссэний дараа ком­панийн хувь­цааны ханш Нью-Йор­кийн хө­рөн­гийн бирж дээр зугуухан өс­сөөр 60 ор­чим ам.долларт хү­рээд бай­сан. 

Тэгвэл хугацаа дөх­сөн­тэй холбоотой ч юм уу, сүү­­лийн хэд хоногт буурах ханд­­лага ажиглагдаж байна. “Тур­­­койз Хилл Ресурс”-ын хувь­­цааны ханш бүр ч буурч бай­­гаа гэсэн мэдээлэл гар­саар. 

Тэд Казахстанд алт­ны уур­­­хайн чиглэлээр ажил­ла­даг “Altynalmas Gold” ком­па­нийн­­хаа 50 хувийг Sumeru Gold BV компанид өнгөрсөн ар­­ван­­­хоёрдугаар сард 235 сая ам.дол­­­лараар худалдсан болон Оюу­­толгойтой холбоотой асууд­­луудаас болсон байж ма­гад­­гүй. Төслийн хоёрдугаар шат­­ны санхүүжилт дахин бүр­хэг болж мэдэхээр боллоо. Гэх­­дээ Монголын тал байр суу­рин­даа л хатуу зогсох ёстой би­лээ.

Зураг