“Number” студийн бүтээл “Дээс” кино Францад болсон олон улсын богино хэмжээний кино наадмаас гранпри хүртлээ гэсэн сайхан мэдээг дуулгаж байна.
Энэ наадамд 250 гаруй кино өрсөлдсөн юм. “Дээс” кинонд эгэл жирийн малчин айлын бяцхан охин Саруулын тухай гардаг.
Амьдралыг танин мэдэх гэсэн охины хүсэл мөрөөдлийг дэлгэжээ. Наадмыг Орос, Хятад, Франц улсын шүүгчид шүүсэн байна. Тэд “Дээс” киног энгийн мөртлөө багахан зүйлээр том санааг илэрхийлжээ гэж магтсан тухай найруулагч Ч.Хангарьд фэйсбүүк хуудсандаа тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!