Намрын улиралд есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 20-нд мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Алтан намар - Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэ жилийн хувьд намрын бүх нийтийн мод тарих өдрүүдийн нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Намрын улиралд есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 20-ны өдрүүдэд мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой байдаг.
Үүнээс сэргийлэх хамгийн оновчтой арга хэрэгсэл нь мод тарьж, ургуулах бөгөөд “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим модыг тарьж, ургуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд манай орны ойрхог чанарын эзлэх хувь нийт газар нутгийн 7.9-өөс 8.71 хувьд хүрч өсөөд байна.
“Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлын хүрээнд иргэд, байгууллагыг мод тарьж ургуулах, тарьсан мод, бут, сөөгөө арчлан хамгаалах, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшүүлэхэд уриалах юм.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
