Маргааш төв, говь, зүүн аймгаар бороо орж, нөгөөдөр баруун, төвийн аймгуудаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ амралтын өдрүүдийн цаг агаарын төлөвийг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
- 9-р сарын 26-нд /БЯМБА/ төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
- 9-р сарын 27-нд /НЯМ/ баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурах юм байна.
Салхи 27-нд буюу Ням гарагт баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус,
- бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

