ЦУОШГ: Билэгт сайн өдөр буюу энэ сарын 28-нд цаг агаар сэрүүхэн, гадаа арга хэмжээ зохион байгуулахад таатай бус байх төлөвтэй байна
Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ирэх долоо хоногийн Даваа гарагт /28-ны өдөр/ тохиож байгаа ба энэ өдөр хурим найр, ёслол хүндэтгэл болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй иргэд цөөнгүй байгаа учир дараах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Учир нь тухайн өдөр цаг агаар сэрүүхэн, гадаа арга хэмжээ зохион байгуулахад төдийлөн таатай бус байх төлөвтэй байгаа юм байна. Иймд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, цаг агаарын нөхцөлөө тооцон арга хэмжээ, ажил үйлсээ төлөвлөхийг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
