Нүүдэлчдийн спорт, соёлын наадамд Монгол Улсаас 135 тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Киргизийн Бишкек хотноо энэ сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал Нүүдэлчдийн их наадам болно. Спорт, соёл урлаг, шинжлэх ухаан гэсэн том сэдвийн дор зохиогдох тус наадамд урьдчилсан байдлаар 112 орны 4,000 гаруй тамирчин 43 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин энэ удаагийн наадамд оролцоно. Монголын багийн ахлагчаар улсын заан Д.Анарыг сонгожээ.

Энэ удаагийн наадамд халз тулааны ангилалд 16 бөхийн төрөл багтсан байна. Үүний нэг нь Монгол Үндэсний бөх. 

Нэг улсаас нэг тамирчин оролцох бөхийн төрөлд улсын заан Д.Анар улсаа төлөөлөх аж. Түүнчлэн сүмо, шырим зэрэг бөхийн төрлүүд зохиогдоно.

Мөн морины уралдаан, тэмцээн 10, хүч тамирын спортын дөрвөн төрөл, сур харваа, морьт харваа, үндэсний наадгай, ан ав зэрэг тэмцээн болох юм.