Best Computers сургалтын төлбөртэй хөтөлбөрөө зарлалаа
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, эрдэм номын аянаа эхлүүлэхэд бэлдэж буй сурагч, оюутнууддаа зориулан “Best Computers” жил бүрийн хамгийн том, хүлээлттэй "Back to School" урамшуулалт хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Хичээл, сургуулийн бэлтгэлээ базаах энэ өдрүүдэд технологийн чанартай төхөөрөмжийг хамгийн ашигтай нөхцөлөөр худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаа юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Best Computers”-ын албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг дэлхийн шилдэг брэндүүдийн гар утас, нөүтбүүк, пад, ухаалаг цаг, чихэвч болон принтерүүдээс 500,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүр сургалтын төлбөрийн супер сугалаанд оролцох эрхтэй болно.
Сугалааны ялагчаар 3 оюутныг тодруулж, тус бүр 3,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн эрхээр шагнахаараа онцлогтой. Уг урамшуулалт худалдаа нь 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх тул суралцагч залуустаа бодит дэмжлэг болох энэхүү боломжийг амжиж ашиглахыг уриалж байна.
Түүнчлэн хичээл, судалгааны ажилд нь хамгийн чухал хамтрагч болдог зөөврийн компьютерын худалдан авалтад зориулж зах зээлд байхгүй онцгой бэлгийг бэлджээ. Та “Best Computers”-оос бүх төрлийн нөүтбүүк худалдан авахад 7-8 төрлийн дагалдах бэлгийг цогцоор нь хамтад нь авах юм. Энэ нь шинэ төхөөрөмж авахад шаардагдах нэмэлт хэрэгслүүдийг нэг дороос бүрэн иж бүрдлээр нь шийдэж, санхүүгийн бодит хэмнэлт хийх таатай боломж болж байна.
Та албан ёсны баталгаатай, чанартай технологийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн, шинэ хичээлийн жилдээ бэлдэж, сургалтын төлбөрийн супер эзэн болохыг хүсвэл Best Computers-ыг зориорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

