Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан С.З-д 10 жилийн хорих ял оноосон байна
Прокурорын байгууллага наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 227 хүнд холбогдох 156 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэвэл:
44 настай, эмэгтэй С.З нь 2025 оны долоодугаар сарын 21-ний өдөр Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор газардаж, Монгол Улсын хилээр нэвтрэхдээ өөрийн ачаа тээшинд метамфетамины агууламжтай 165.5 грамм цэвэр жинтэй мөс гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ метамфетамины агууламжтай 33 грамм цэвэр жинтэй мөс гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, гурав дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

