“Кёнбугт суралцацгаая – 2026” Солонгосын боловсролын үзэсгэлэн энэ сарын 24-нд Галлериа УБ төвд болно
Гадаадад суралцах зорилгоо бодит болгоход хамгийн эхний чухал алхам бол ЗӨВ МЭДЭЭЛЭЛ юм. Солонгост суралцахаар төлөвлөж байгаа хүн бүрд “Аль сургууль миний сонгосон мэргэжилд тохирох вэ?, Сургалтын төлбөрөөс гадна хэр их зардал гарах бол? Солонгос хэл мэдэхгүй, хэлний бэлтгэлд яаж сурах вэ, тэтгэлэг гэх мэт олон асуулт гардаг.
Тэгвэл энэ бүх асуултын хариуг Солонгосын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчдөөс биечлэн асуух боломж 10 сарын 24-нд УБ-Галлериад зохион байгуулагдах “КЁНБУГТ СУРАЛЦАЦГААЯ–2026” Солонгосын боловсролын үзэсгэлэнгээр нээгдэж байна.
БНСУ-ЫН ТЭРГҮҮЛЭХ 6 ИХ СУРГУУЛЬ НЭГ ДОР
Үзэсгэлэнд Кёнсанбугду мужийн 6 их сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж сурагч, оюутан залуус болон эцэг эхчүүдтэй биечлэн уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгүүд болон сургуулийнхаа гарын бэлгийг өгөх юм.
- Daegu University: БНСУ-д кампусын хэмжээгээрээ 3-т ордог бөгөөд нийгмийн халамж, нөхөн сэргээх болон хүмүүнлэгийн чиглэлээр улсдаа шилдэгт тооцогддог, олон улсын оюутнуудад зориулсан суралцах, амьдрах тав тухтай орчинтой.
- Yeungnam University: Инженерчлэл, анагаах ухаан, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээрээ Солонгостоо тэргүүлдэг.
- Kumoh National Institute of Technology (KIT): Үндэсний технологийн их сургууль тул сургалтын төлбөр харьцангуй хямд байдаг. Мэдээллийн технологи (IT), электроник, механик инженерчлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг практик судалгааны баазтай.
- Kyungil University (KIU): Гэрэл зураг, дизайн, механик инженерчлэл, архитектурын чиглэлээр нэр хүндтэй бөгөөд сургалтыг үйлдвэрлэл, дадлагатай холбож, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхэд анхаардаг.
- Hosan University: Нарийн мэргэжлийн болон эрүүл мэнд, гоо сайхан (Make-up, Beauty), зочлох үйлчилгээний чиглэлээр практик дадлагад суурилсан сургалт явуулдаг.
- Catholic sangil college: Сувилахуй, эрүүл мэнд, гоо сайхан, төмөр зам болон автомашины технологи гэх мэт олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм.
Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдтэй танилцаж, тэтгэлгийн шалгуур, сургалтын төлбөр, виз, байр, амьжиргааны зардлын талаар мэдээлэл авч, өөрт тохирсон хөтөлбөрөө сонгон, бэлтгэл болон зардлаа бодитоор төлөвлөх боломжтой.
Мөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвийн ажилтан хүрэлцэн ирэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Солонгосын виз мэдүүлэх, бүрдүүлэх материал, зөвлөгөө мэдээллийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгөх болно.
СОЛОНГОСЫН СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ ӨДӨР
Үзэсгэлэнгийн үеэр Солонгосын соёлтой танилцаж, найз нөхөд, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх K-Culture уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал,
- Make-up show: Дэгү их сургуулийн нүүр будалт, гоо сайхны ангийн оюутнууд хүрэлцэн ирж ирсэн хүмүүст нүүр будалтын үйлчилгээ үзүүлнэ.
- Hanbok Photo Zone: Солонгос үндэсний хувцас болох ханбуг өмсөж, найз нөхөд, гэр бүлээрээ дурсгалын зураг авхуулах тусгай хэсэг ажиллана.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүрд бидний зүгээс бэлтгэсэн тусгай ГАРЫН БЭЛЭГТЭЙ.
Үзэсгэлэнд оролцох хүний тоо хязгаартай тул та оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлэх боломжтой.
- Бүртгэлийн холбоос: https://bit.ly/4yts0A5
- Хэзээ: 2026 оны 10 сарын 24-нд
- Хаана: "Галлериа Улаанбаатар"
21,000,000₮ төгрөгийн шагналын сантай “Найзуудтайгаа хамт КЁНБУГТ СУРАЛЦЪЯ” REELS БИЧЛЭГИЙН УРАЛДААН
Үзэсгэлэнтэй холбогдуулан Солонгост суралцах хүсэлтэй 16–28 насны сурагч, оюутан залуусын дунд “Найзуудтайгаа хамт КЁНБУГТ СУРАЛЦЪЯ” Reels бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/share/r/1Dpj8muCbP/
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч:
Gyeongbuk Institute Mongolia нь 2012 оноос эхлэн Дэгү их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж 1000 гаруй оюутныг Солонгост амжилттай суралцуулсан юм.
Энэ жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын Кёнсанбугду мужийн их сургуулиудын албан ёсны төлөөлөгч болж дэлхийн 5н улсад хэрэгжиж буй “Кёнбугхагдан” хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.
Тус хөтөлбөр нь гадаад оюутнуудыг Кёнсанбуг мужийн сургуулиудад суралцахад дэмжлэг үзүүлж, эх оронд нь солонгос хэл, соёлын мэдлэг олгож, БНСУ-д очоод суралцах, дасан зохицоход нь урьдчилан бэлтгэх хөтөлбөр юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл: www.facebook.com/gyeongbukmongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
