TCL сагсан бөмбөгийн талбай нээлтээ хийлээ | Монголын хүүхэд, залуусын шинэ мөрөөдлийн талбар
Нэкст Электроникс ХХК болон дэлхийд чансаагаараа тэргүүлэгч №1 Google TV-н брэнд TCL-ийн хамтын санаачилгаар байгуулсан TCL Inspire Greatness сагсан бөмбөгийн талбай 8 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах энэхүү шинэ сагсан бөмбөгийн талбай нь хүүхэд, залуусын спортоор хичээллэх, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн ирээдүйн шинэ үеийг дэмжих зорилготой бүтээн байгуулалт юм.
Шаравжамц, Энхийн-Одын нэрэмжит сагсан бөмбөгийн талбай
Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шинэ хуудсыг нээсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, мөн Монголын хүүхэд, залуус дэлхийн сагсан бөмбөгийн том тайзанд хүрэх боломжтойг өөрийн замналаар харуулж буй Ш.Энхийн-Од нарын нэрэмжит болгон энэхүү TCL Inspire Greatness сагсан бөмбөгийн талбайг байгуулсан нь онцлог юм.
Тиймээс энэхүү эрхмүүдийн нэрэмжит сагсан бөмбөгийн талбай нь зөвхөн спортын зориулалттай орон зай бус, дараагийн үеийн тамирчдын мөрөөдөл эхлэх бэлгэдлийн талбар болж байна.
Нэкст Электрониксийн дэмжлэгээр хүүхэд, залуусын сагсан бөмбөгийн талбай
Нэкст Электроникс ХХК-ийн санаачилга, бүрэн дэмжлэгээр бүтсэн TCL сагсан бөмбөгийн талбай хүүхэд, залуусын спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих шинэ орон зай.
Тус талбай нь хүүхэд, залуусыг чөлөөт цагаа эрүүл, зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчноор хангахын зэрэгцээ спортоор дамжуулан багаар ажиллах чадвар, сахилга бат, өөртөө итгэх итгэл, бие бялдрын хөгжилд нь бодит дэмжлэг үзүүлэх, ирээдүйн тамирчид, спортод дуртай хүүхэд залуусын мөрөөдөл, зорилгын эхлэл болох орчныг бүрдүүлэхийг зорьжээ.
Монголын ирээдүйн Шаравжамц, Энхийн-Одууд энэ талбайгаас төрөн гарч, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээх болтугай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

