Хөлбөмбөгийн ДАШТ-ий МЭРГЭН БУУЧИД

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д хамгийн олон гоол оруулсан тоглогчид "Алтан пүүз" шагналыг гардуулдаг билээ.

Одоогийн байдлаар гурван тоглогч хамгийн олон гоолыг оруулаад байна. Тэд бол Аргентины Леонел Месси, Францын Кильян Мбаппе, Норвегийн Эрлинг Хааланд нар долоон гоол оруулжээ. Харин тэдний араас зургаан гоолтой Английн Харри Кэйн бичигдэж буй.

Л.Мессигийн хувьд замналдаа авч үзээгүй ганц шагнал нь энэ юм. Тэр дөрвөн жилийн өмнө долоон гоол оруулсан үзүүлэлтээрээ "Мөнгөн пүүз"-ийн шагнал авч байв. 

Харин Харри Кэйн 2018 онд зургаа, Кильян Мбаппе 2022 онд найман гоол оруулснаар мэргэн бууч болсон юм.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гоолын дамжуулалтаар Францын Майкл Олисе тэргүүлж байна. Английн Лондонд төрсөн нигер гаралтай хагас хамгаалагч М.Олисе одоогоор таван гоолын дамжуулалт өгөөд буй бол түүний араас Мароккогийн Брахим Диаз, Бразилын Бруно Гимарайнс нар дөрвөн гоолын дамжуулалтаар нэхэж явна.