ҮЙЛ ЯВДАЛ: Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн 35 дугаар эрдэм шинжилгээний их хурал болно
Шангри-Ла зочид буудлын их танхимд
09:00-17:00 цагт Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн 35 дугаар эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулагдана.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
10:00 цагт Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа болно.
11:00 цагт Эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвээр сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл хүргэнэ.
НҮБ-ын байранд
11:00 цагт Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай нь холбоотой үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал эрхэлсэн НҮБ-ын Хараат бус шинжээч Грэм Рэйд манай улсад хийсэн айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
