ҮЙЛ ЯВДАЛ: "Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчин өдөр"-ийн талаар мэдээлэл өгнө
МРМ хурлын их танхимд
09:00 цагт Эрүүл мэндийн салбарын мэдээллийн мэргэжилтнүүд, био статистикч эмч нар болон бүртгэл мэдээллийн ажилтнуудын оролцоотой “Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” үндэсний бага хурал болно.
“Holiday Inn” зочид буудлын 19 давхарт
09:00-12:30 цагт ХЭҮК-оос Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар Ардчилсан намаас гаргасан шаардлага, Авлигатай тэмцэх бодлогын өөрчлөлт зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, дэд дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИХ-ын 26 гишүүн хамтран Боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулсан талаараа мэдээлэл өгнө.
Биеийн тамир, спортын улсын хорооны байранд
11:00 цагт Монгол Улсад тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгнө.
Гандантэгчэнлин хийдэд
11:00 цагт "Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчин өдөр"-ийн талаарх хэвлэлийн хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
